2008-01-09
8, 8 бас дахин 8
Он тоолол солигдож 8 он гарснаас хойш 8 хоночоод байхад миний бие 8-ийн тоо царайлчаад 8 үг ч блогтоо оруулаагүй явах юм. 8-ийн тоо шиг давхар боксийн бээлийгээр намайг нар 8 харагдтал нам цохиж унагаад, блогт минь буцаан авчирсан сайхан монгол эмэгтэй Танд 8нтаа талархая!
бичсэн: orbinzoon | цаг: 01:39 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2007-12-27
Миний үс
Наран улсад байх дотны минь найзаас үс маань ирэв.
Ийм үстэй болохыг эртнээс мөрөөдсөн минь биелэв.
Мөрөөдлийг минь бодитой болгож өгсөн найздаа чин сэтгэлээсээ талархая.
Цагаан өнгийг нь харин бараг хараар будчиж болох юм шиг байна...

бичсэн: orbinzoon | цаг: 13:17 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
2007-12-26
ёолк ба охид
жилдээ ганц удаа охид маань үзэсгэлэнт дагины дүрд хувирдаг баяр болох ёолкнууд өдөр алгасахгүй болж байна.
өчдөр гэхэд аймаар олон залуу охидтой ёолконд оров...

нүд эрээлжилж зүрх цохилсоор арай гэж ёолкийг дуусгалаа... ямар ч хөөрхөн болчдын энэ охид чинь...
өнөөдөр ажлын ёолк болно... яана даа...
бичсэн: orbinzoon | цаг: 12:34 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2007-12-25
Bang Bang
Энэ дууг түүнд зориулав. Мэджаагааздээ өөрөө...

I was 5
He was 6
BANG BANG

He shot me down BANG BANG
I hit the ground BANG BANG

...



Nancy Sinatra, BANG BANG, Kill Bill Vol.1 (soundtrack)
бичсэн: orbinzoon | цаг: 17:33 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2007-12-25
Хөөрхөн мэндчилгээний санаа
За Та бүхний зарим нь мэдэж байж магад.
Гэхдээ мэдэхгүй нэг нь мэдээд авбал зүгээр их хөөрхөн мэндчилгээний сайт энд байна.
Өөрийнхөө нүүрний зургыг оруулаад хөөрхөн элф гээч амитны дүрд хувирган бүжиглүүлдэг сайт байна.
Мөн өөрөөс гадна 4 хүртэлх хүнтэй хамт байж болно.

http://www.elfyourself.com/
бичсэн: orbinzoon | цаг: 12:04 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2007-12-25
Хундагыг анх хараад төрсөн сэтгэгдэл - 3
Түүний анх үлдээсэн бас нэг сэтгэгдэл...



бичсэн: orbinzoon | цаг: 11:32 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2007-12-23
Миний 12 сарын Хитлист

Энэ сард дараах 10 дуугаар хамгийн их өвчилж байна.Та ч бас сонсоод үзээрэй...

1. The Chemical brothers - We are the night - Das Spiegel
Энэ хамтлаг миний ширээний, чихний хамгийн дуртай хамтлаг гэхэд болох юм даа.
Түүнийг сонсож тайвширч, хөөрч, солиорч галзуурч, инээж, гөлиймөөр болох үе бий…
Хамгийн сүүлд эдний гаргасан We are the night цомогны бараг л бүх дуу нь аятайхан .
Түүн дотроос энэ Das Spiegel бүүр сайхан.

2. Lesbians on ecstasy - Party time
Лесби хүүхнүүдийн хамтлаг.
Гэхдээ дуу дуулахад ер нь тэр сексийн хандлага ч ямар хамаа байхав.

3. The Linn You...

бичсэн: orbinzoon | цаг: 15:50 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2007-12-22
уудам талдаа тэмүүлнэ...

Өндөрхааны баруун урд дэнж дээр Галсансүхийн зүйрлэсэнчлэн үнээ бэлчиж эрвээхий нисэлдсэн "үнээдэй нютаг" хэмээх сайхан хөндий бий. Тэндээ очоод зүлгэн дээр хэвтээд орчлонгийн бүх юмыг умартах нь аз жаргалаар умбуулдагсан.
Чухамдаа тал газрын сүрдэм сонин байгалийн төрхийг тэнд л анх мэдэрчдээ. Маргааш нөгөөдөр л энд ирэх боловуу гэмээр тэнгэр нижигнэсэн бороон үүлс тэнгэрийн хязгаарт харлан харагдах хирнээ толгой дээрээс наран шарж эрвээхий нисэлдэх нь хэзээ ч бороо орохгүй, бүү ай гэх шиг...
Хэрлэн мөрөндөө хөлөө дүрчээд, хажуугаар өнгөрөх улаан хацарт охидоо харж суух нь жаргал ч юм ши...
бичсэн: orbinzoon | цаг: 13:13 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
2007-12-21
MONSTUDNET 10 HAC
12 сарын 19ний үдэш Фэйс көлөөвт бид баяраа тэмдэглэв.
Бидний урилгаар манай сайтын 10 жилийн амьдралд нэр ус нь холбогдож дэмжиж тусалж байсан хамаг л найзуудаа урихыг хичээсэн Балгаагаас бусад нь ирсээн.
Мөн миний дуртай монголын нэр бүхий вэбүүдийн удирдагчдыг урьсан бараг цөм ирсээн.
Мол.мн, Цахимөртөө, Асуулт.нэт, Оллоо.мн, Сонин.мн, Ориго.мн, Дурлал.мн, Хором.ком, Блогмн.нэт, Яадий.нэт гэх мэт нөхдүүд ирлээ. Цахимөртөө ТББ-ын удирдлагууд ирж бидэнд бэлэг гардууллаа.
Мөн гадаадад удирдагчид нь амьдардаг их олон вэбийн эзэд мэссэнжэрээр баяр хүргэлээ.
Яруу найрагч Галсансүх гэр бүлтэ...
2007-12-19
Хундагыг анх хараад төрсөн сэтгэгдэл - 2
Хундагыг анх хараад төрсөн сэтгэгдэлийн 2 дах хэсэг нь дараах дуу, дүрс 2 байв.


Lemonsiin duu

2007-12-18
Хөөрхий аав минь
Үнэндээ өнөөдөр төрсөн өдөр нь шүү гэдгийг хэд хоногийн өмнөөс мэдсээр байсан байжээж ийм их оройтож ирээд гомдоочих юм даа. Ядаж байхад дүүгийн байж байгаа царай надаасаа долоон дор их ажилтай. Оройн 8 цагт гэртээ орж ирж байгаа хүүхдүүддээ гомдхоос яахав. Дээрээс нь өлсгөлөн хоолгүй. За аав минь 2 хүү нь хуушуур, банштай цай гялалзуулнаа гэж тайвшруулаад 3 эр хүний мунгиналт эхэлж байгаамдаа... Хөөрхий минь хоол болтол ядраад унтчихгүй бол, 3 уулаа сайхан байнаа......
бичсэн: orbinzoon | цаг: 20:07 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих
2007-12-17
Goyol 2008
Хаашаа ч юмдээ. Гоёл гэж наадмыг 88 оноос хийж эхэлсэн гэдэг.
Одоо ч анх хийж байсан утгаа алдаад баахан бизнесмен эрүүгийхнээ нууц амрагаа уралдуулдаг наадам ч юмуу,
зохион байгуулагч нь эхнэр сонгох гэж хийдэг наадам ч юмуу  бүү мэд гэмээр болчиждээ.

Энэ хэн бэ?