Блогоо түр хаах эсвэл бүр устгах
Блогоо бусдад уншуулахгүй, устгахгүй түр хаахын тулд тухайн блогийн удирдах хэсэгт Загвар -> Засах хэсэг рүү ороод загварын кодыг устгаж оронд нь "Tүр хаасан...", "Засвартай байна" гэх мэтээр бичиж үлдээгээд хадгалж болох юм. Ингэхдээ загварын кодоо өөрөө засаж байсан, эсвэл өөрөө хийсэн бол тэр кодоо өөртөө хадгалаж аваарай.
Харин дараа нь буцааж блогоо нээхдээ Загвар -> Сонгох гэж ороод шинэ загвар сонгох буюу хадгалж авсан бол хуучин кодоо Засах хэсэгт оруулахад л болно.
Харин блогоо бүр мөсөн устгахыг хүсвэл ерөнхий удирдлагын хэсэгт блогийн харалдаа ард байгаа устгах холбоос дээр дарж устгаарай.
Хэрэв таны хайсан мэдээлэл олдохгүй байгаа бол энд дарж манай албан ёсны блогт сэтгэгдэл бичиж, эсвэл энд дарж бидэнтэй холбоо барьж асууж болно.
ОДА руу буцах | Нүүр хуудас руу буцах |