2008-02-06
Цагаан сар, хар нулимс

Б.Баабар

Цагаан сараар золговол жилдээ багтаж vхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн ца­гаар зөрvvлж орхи­вол шvv дээ. Нарийн эд бай­гаа биз? Гэр бvлээрээ гайтай 24 ца­гийг нь зөрvvлж орхивол голомт нь цайрах аж.

Улсаа­раа ийм зөрvv гаргавал… еэ ванд лхам минь, аягvй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бvхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард тvмнээ сэрэмжлvvлж байна. Хариуд нь шар улаа­ныг тунаруулсан бvлгийнхэн гарч ирж зад эсэргvvцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Vvнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.

Хvн төрөлхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бvv мэд. Лавтай эртний вавилон, ассир, шv­мэр, египтчvvд өөр өөрийн­хөө­рөө тоолдог байж. Дvрсээ байнга өөрчилж байдгийн хувьд сар илvv баримжаатай байсан учраас сарны тоолол өргөн дэлгэрчээ. Гэхдээ сар­ны мөчлөг 29,5 хоног бо­лохоор энэ хагас өдөр нь хоёр сарын дотор бvтэн хоногийн зөрvv болчих учраас зас­варын программ хэрэгтэй. Энэ засварыг газар газар янз бvрээр хийнэ. Иймээс сараар баримжаалсан хуанли иргэн­шил соёл бvрд өөр өөр байдаг аж. Нарны “засварын прог­рамм” тун ялимгvй. Гэхдээ л мянга гаруй жил өнгөрсний дараа бvтэн арав хоногоор зөрvv гарч байсан тул Юлиа­ны хуанлийг дундад зууны vед Ромын пап Григорийн лvн­дэнгээр зассан учир “Григо­рийн хуанли” гэх нэр гарсан байна. Өнөөдөр бvх дэлхий даяараа энэ хуанлийг албан ёсоор хэрэглэдэг. Оросууд 1918 он хvртэл хуучин Юлиа­ны календарьтай байсан учир Ленин vнэндээ ноябрь сард төрийн эргэлт зохион бай­гуул­­сан боловч тvvхэнд “октяб­рийн хувьсгал” нэрээр vлд­жээ.

Тоолол болгон зөв. Тоо­лол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бvхэн өөрийн мөчлөгтэй нь бай­галийн явдал. Нэгэнт хорвоо хvнд тохируулж орчдоггvй болохоор хvн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагvй. Ингэ­хээр нар сар одны орчлыг тvшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэм­жих нь хvний явдал. Хvссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөр­дөөд явж болно, гагцхvv бу­сад­тай энэ хэмжvvрээрээ ярихаар л жаахан vл ойлгол­цол гарах байх. Иймээс бус­даар хvлээн зөвшөөрөгдсөн тоолол хэрэгтэй болно. Бид­ний метр гэж яриад байгаа нь Си системийн уртын хэм­жvvр. Vvнийг тохойгоор хэмж­сэн ч, фvтээр илэрхийлсэн ч, лигээр ярьсан ч зарчмын ялгаагvй. Биенд нь шилжvv­лээд ойлгочихож болно. Ний­тээр хvлээн зөвшөөрөгдөх асуу­дал нь харин янз янз. Өдгөө дэлхий даяараа албан ёсоор Си системийг хvлээн зөв­шөөр­сөн нь хоорондоо ойлго­лцох эвийг нь бодсон хэрэг. Ялгаагvй, та 38 раз­мерийн гутал өмсдөг бол Си сис­темээр 25, англи сис­темээр зургаан номер болж орхино. Хэнийг нь буруу гэж хэлэх аргагvй, алийг нь ч шинжлэх ухааны аргаар бу­руут­гах бололцоо­гvй. Цагийн тоолол ч адил. Хvсвэл шинэ оноо зун ч солилцуулж болно, намар ч тэмдэглэж болно. Хvний тvv­хэнд ийм тохиолдол бишгvй нэг тохиосон. “Ян­варь” гэд­гийг өөр тооллын уламжлал­тай бид нар л “нэг­дvгээр сар” гээд нэрлэчихсэн болохоос цаанаа ийм утга байхгvй.

Тоололд харин тvvхэн утга бол бий. Зуунаар биш жарнаар тоолон жил болгонд амьтны нэр өгдөг уламжлал нvvдэлч­дээс гарсан гэдэг. Тодорхой хэлбэл тvрэгvvд ийм юм бо­дож олжээ. Гэхдээ тухайн жилийг хулгана гэж нэрлэс­нээс болоод хулгана ихээр vржих, хvний амьдрал хул­ганых­тай төстэй болох зэрэг байгаллаг утга огт байх­гvй. Зvгээр л цэвэр бэлгэд­лийн чанартай. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэг­лэдэг байсан, харин амьтнаар он жилийг бэлгэдэн нэрлэх ёс тэдэнд хожим шингэжээ. Хятад тооллыг монголчууд “шар зурхай” гэнэ. Манжийн мэдэлд байхдаа монголчууд албан ёсоор шар зурхайг дагадаг байв.

Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоо­лол” гэнэ. Тэр vеийн монгол­чуудын төвлөрөл байсан Хөх нуур орчимд юм болов уу. Улаанбаатар энэ vед нvvж явсан учир Туулын хөвөөнөөс 300 гаруй км-ийн зайд бай­лаа. Гэлэн тоолол зохиохдоо Хя­тадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутар­хайг шилжvvлж тооцохдоо “засварын программ”-ыг ши­нэ­чилжээ. Тэрээр битvvнд саргvй (сар алга болно гэж байхгvй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нvдэнд харагдахгvй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир vvндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэ тэр гэхгvй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нvvдэлчдэд нэн тохиромжтой байсан бо­лолтой. Битvvн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд vгvй. Бичиж vлдээсэн судар­таа “тэрслvvдийн зурхай одон­­доо мэргэн тул авч хэ­рэг­лэв” гэж тодотгожээ. Энэ нь сарны хөдөлгөөнийг байр­лах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслvvд гэдэг нь лал гэсэн төвд vгийн орчуулга. Лалынхан астро­логиос эхлээд астроном хvр­тэл маш сайн судалсан уламж­­лалтай. Манж Хятадын эзэрхийллийг эсэргvvцсэн бэлгэдэл нь хийгээд илvv дутуу тооцоо байхгvй шууд тэнгэр хараад хэлж болдог практик ач холбогдлоосоо болоод монгол ардууд өргө­нөөр хэрэглэж эхэллээ. Энэ нь Хятадын цагаан сараас заримдаа нэг өдрөөр, зарим­даа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Манай ца­гаан сар Хятадынхаас арай өөр гэсэн санаа. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байх­гvй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий. Шинжлэх ухааны акаде­миас ХХI зууны турш энэ тоолол Григорийн тоололтой яаж таарч байгааг vзvvлсэн хvснэгтэн ном гаргасан юм. Vvнийг жил бvр шинээр тог­тоох хэрэг байхгvй, хvсвэл ХХХ зуун дуустал, бvр цааш­луулаад ч хvснэгтлээд гарга­сан ч болно. Залхуурахгvй бол та гэртээ сууж байгаад 4008 он хvртэлх календарь бvтээж болно, ингэлээ гээд таныг хэн ч профессор док­тор гэхгvй. Vvнтэй яг л ижил юм хийсэн буюу хийх гэж санаархагчид өөрсдийгөө цоллодог нь харин сонин. Григорийн тоололд дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг засварын программтай. Ла­лын, Хятадын, Монголын, Маяагийн, инкын календариу­дын алгоритм нь өөр учир засварын программууд нь бас зөрvvтэй.

1911 онд Монгол Улс тус­гаар тогтнолоо зарлалаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лvндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан vvсгэжээ. Хята­дууд Монголын нийслэл, Мон­голын хаан, монгол тоолол гэсэн гурван зvйл дээр тас эсэргvvцэж Хятадынхыг да­гахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “пове­литель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тоол­лыг тас эсэргvvцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаар­дав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Мон­голд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх ба­рих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм. 1921 оны долдугаар сард Ардын засгаас Төгсбуянтыг тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бvгд най­рамдах улс болоод оныг “олноо өргөгд­сөний” гэж байс­ныг “Монгол Улсын төд дvгээр он” гэж нэрлэж байхаар бо­лов. Мон­гол Улсын тоолол болон Төгс­буянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хvртэл албан ёсоор мөрдөгддөг бай­жээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэр­гээхэд тооллыг Төгсбуянтын­хаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгс­буянтын хуан­ли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу бай­даг­гvй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгvй. Сарны тооллоор явдаг хя­тадынх, лалынх, инк нарын­хаас зөрдөг vv гэвэл зөрнө. Яг л төө, фvт, дициметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжvv­лээд л ойлгочихно шvv дээ! Гол нь энэ бол Монголынх. Эцэг өвгөд маань зориуд Хятадынхаас зөрvvлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэм­цэгчид маань энэ зөрvvг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зvтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлэг тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоо­лол баримталдаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэг­лэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуу­дад хоёргvй нэг утгаар зааж өгчээ.

Өдөр гаригт сайн муу гэж байдаггvй. Ингэж ярьдаг нь хятадууд дөрвийн тооноос, монголчууд долоогоос, ев­ропын­хон арвангурваас цэ­рэв­дэг шиг мухар сvсгийн угшилтай цэвэр бэлгэдлийн утгатай. Тэр дундаа vсээ засуулдаг, найр хийдэг, мал гаргахад муу гэх мэтийн утга санаа өдрvvдэд огт байхгvй. Vvнийг зөвхөн зурхайчид л зохиодог юм. Зурхайч, янхан хоёр бол дэлхийн хамгийн уугуул мэргэжил. Од сар харж байгаад юм зохиож хэ­лэн хvний сэтгэл vймvvлэн хэдэн мөнгийг нь салгадаг этгээдvvд аль дивангарын vед байжээ. Тэднийг Европ зvгт астрологичид гэнэ. Тэд­ний дунд зах зээлийн хvчтэй өрсөлдөөн байсан учир од гаригийн хөдөлгөөнийг их сонирхдог, судалдаг, тэмдэг­лэ­дэг байлаа. Энэхvv уран панаал нь хожим астрономын шинжлэх ухаан vvсэхэд ихээ­хэн тус болсныг хэлэх нь зvйтэй. Химийн шинжлэх ухаан буй болоход альхи­мичид хэмээх жатга vзvvлж хvн хуурагчид их тус болсон­той адил юм. Химийн ухаан буй болсноор альхимичдийг тоохоо больсны нэгэн адил астрономын ухаан хөгж­сөнөөр астрологичид зvй ёсоор тэтгэвэрт гарсан юм. Зурхай ч, альхими ч шинжлэх ухаан огтоос биш.

Гэвч, хэдийгээр XXI зуун гарсан боловч буурай хоц­рогд­сон газар зурхайчид амь бөхтэй оршсоор төдийгvй орлого олз арвинтай байсаар. Энэ бол нийгмийн хоцрогдол дээр суурилан паразитлаж амьдардаг ядарсан бизнес юм. Зурхай нь тоолол зохиох болон баримтлахаас шал өөр утгатай. Энэ нь тэнгэр гариг эрхсээс болж хvний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг мэргэлж өгдөг, тvvгээрээ календарь, хvснэгт зохиогоод зардаг золигийн заль мэх л дээ. Өнгөрснийг мэддэг хvн тааралддаг гэдэг. Vvнийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггvй. Өнгөрсөн юм ямар нэг долгион ч юм уу, vлдээд­гийг хэдэн сая тохиолдолд зарим нэг увидастай хvн мэдэрч чаддаг байж магадгvй гэж ярьдаг. Тун ховор тохиол­дох ийм увидас Монголоор дvvрэн байна гэдэг бол харин итгэхийн аргагvй хэрэг. Тэ­гээд ч туйлдаа хvртэл хөгжсөн шинжлэх ухааны бяд дутаж байхад хагас бичигтэй улаан шараар эрээлж гоёсон луй­вар­чин юугаа мэдэх билээ дээ. Ирээдvйг бол урьдчилж мэдэх ямар ч боломжгvй. Шинжлэх ухааны прогнозлох арга зvйг энд хэлээгvй нь мэдээж. Од гаригийн орчил хөдөлгөөн хvний хувь заяанд нөлөөлдөг байж болох ч vv­нийг урьдчилан тооцоолох боломж vгvй аж. Vvнийг “Хай­зэнбэргийн тодорхойгvйн зарчим” гэнэ. ХХ зууны гур­ван том нээлтийн нэг гэгддэг. Хайзэнбэрг vvнийг электроны байршил дээр баталсан бо­ловч тvгээмэл шинжтэй юм.

Төгсбуянтын тооллоор өнөөдөр төдний өдөр, энэ нь шар зурхайн төдний өдөртэй таарна, лалын тооллоор ийм өдөр болно, энэ бvхэн нь Григорийн буюу нийтийн тоол­лоор ийм өдөр болой гэх бол нэг хэрэг. Энэ бол хя­тадаар хуанли, европоор календарь хэмээх цаг тооны бичиглэл. Энэ өдөр бол хар өдөр, vсээ засуулж болно, айл ухвал баригдахгvй, эх­нэрээ зодох нь зvйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Vvнд нь итгэ­дэг ард тvмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бvдvvлэг гэдэг аж. Ийм мэргэ төлөг хөгжингvй орнууд ч элбэг. Гэхдээ vvнд нь ард тvмнээ­рээ итгэж баримталдаггvй, илvvтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгvй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрvvтэй. Зах зээлээ булаа­цалдаж маргаж хэрэлдэх нь сvvлийн хориод жилд Монголд бvр гаарсан vзэгдэл боллоо. Сvvлдээ хvн амьтныг vхнэ хатна гэж сvрдvvлдэг болоо шив дээ. Ухаан нь 2008 оны ердийн календарь дээр өдөр хоногуудыг бөөсөө алдаггvй өдөр, аянд явдаг өдөр, хурь­цал тэвчих өдөр гээд бич­чихсэн байвал хэн ч гайхаж таарна. Яахаараа монгол тооллын календарь дээр зур­хайчид ийм мангар юм бич­чихээр гайхах байтугай шv­тээд байдаг байнаа? Хонины арьс нөмөрсөн чоно гэгчээр ичих ч vгvй шинжлэх ухааны нэр, цаашлаад Чингэс хааны нэрийг барихыг нь яана! Аргын тооллоор календарь гаргадаг компаниуд өнгө vзэмж зураг хөргөөрөө өр­сөлд­дөг. Билгийн тооллын хуанли vйлдвэрлэгчид хоо­рон­дын тоогоо зөрvvлэхээс гадна хvний өдөр судрыг мэргэлж өдөр хоногийг сайн муугаар нь ялгаж, хvний сэт­гэл рvv юм хийж өрсөлдөнө. Эцсийн бөлөгт цаг тооллын аль системийг баримтлах тухай асуудал байгаа юм биш, зах зээлд борлогдох vйлтэй 200 орчим сая төг­рөгийн мэргэ төлгийн эзэн хэн болох тухайд л зодоон цохио болоод буй хэрэг шvv дээ. Ингэж билгийн цагаан сарыг хэрvvлийн хар нулимс болгож хувиргана.

Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагvй эд. Будда өөрөө сургахдаа “хv­ний хувь төөргийг сарны тохиол, од мичдийн хөдөл­гөөнөөр мэргэлж таавар­лахыг эгнэгт цээрлэвэл зо­хил­той” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөн­гvй зурхайч - луйварчид бай­сан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловс­ролтой орон гэх монголчууд бичиг vсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хvзvvгээ угаагаад хумсаа авчихдаггvй мөртөө бурхан буг эйнштэйн ван­гагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэм­жин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ? “Өдөр цаг бvхэн өлзий буян, од гариг бvхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бvхэн зовлонгvй, мунх­гийн нойроос сэрэгч бvхэн чадал төгөлдөр” гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий. Энэ судрыг сур­гаар ишлэн худал цуурах зурхайч нарт тийм л их мөнгө хэрэгтэй юм бол та нэг сайхан санал тавиач. Юу гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаа­цалдсан нохой шиг хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л баяжаач. Эс­вэл Бэн Ладэний нуугдсан газрыг хэлж өгвөл 50 сая доллар өгнө гэж америкчууд амлаад байна шvv дээ, цаана чинь.

Бичсэн: orbinzoon | цаг: 22:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


2009-03-09-ний 15:08 цагт ( ) dao ингэж хэлэв... | |
Хуучрахгүй сэдэв гэж байхиймаа нээрээ confused


2008-02-13-ний 21:13 цагт ( ) Bagabandi ингэж хэлэв... | |
Huue
Орбинзоон анх Валинтийн зохиож байсан санагдахийн тэр тухайгаа нэг бичээч . . . цаг хугацаа ч дороо юмоо yho:d==


2008-02-13-ний 15:02 цагт ( ) orbinzoon (зочин) ингэж хэлэв... | |
хаха, энүүгээр yu bolood unguruvuu...


2008-02-13-ний 01:22 цагт ( ) хундага ингэж хэлэв... | |
гарчигных нь дор Орбинзоон бичсэн гээд бичцэн байгааздэ?


2008-02-13-ний 00:39 цагт ( ) Зочин ингэж хэлэв... | |
баабарийн бичсэн зуйл бнашдэ .


2008-02-11-ний 15:09 цагт ( ) anjigai ингэж хэлэв... | |
hachin ikh yum medej avlaa. unekheer saikhan khelsen baina. zarim neg nohod buruu odor zugee gargasan gej shanalj yavaad uheh magadlal ch baina shuu dee. xe xe.

and mini bicheed bai bicheed bai.


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax