уудам талдаа тэмүүлнэ...
Өндөрхааны баруун урд дэнж дээр Галсансүхийн зүйрлэсэнчлэн үнээ бэлчиж эрвээхий нисэлдсэн "үнээдэй нютаг" хэмээх сайхан хөндий бий. Тэндээ очоод зүлгэн дээр хэвтээд орчлонгийн бүх юмыг умартах нь аз жаргалаар умбуулдагсан.
Чухамдаа тал газрын сүрдэм сонин байгалийн төрхийг тэнд л анх мэдэрчдээ. Маргааш нөгөөдөр л энд ирэх боловуу гэмээр тэнгэр нижигнэсэн бороон үүлс тэнгэрийн хязгаарт харлан харагдах хирнээ толгой дээрээс наран шарж эрвээхий нисэлдэх нь хэзээ ч бороо орохгүй, бүү ай гэх шиг...
Хэрлэн мөрөндөө хөлөө дүрчээд, хажуугаар өнгөрөх улаан хацарт охидоо харж суух нь жаргал ч юм шиг...
Ай... тал нутаг минь чамдаа нас явах тутам соронздуулан татагдах юм даа...