2007-12-23
Миний 12 сарын Хитлист

Энэ сард дараах 10 дуугаар хамгийн их өвчилж байна.Та ч бас сонсоод үзээрэй...

1. The Chemical brothers - We are the night - Das Spiegel
Энэ хамтлаг миний ширээний, чихний хамгийн дуртай хамтлаг гэхэд болох юм даа.
Түүнийг сонсож тайвширч, хөөрч, солиорч галзуурч, инээж, гөлиймөөр болох үе бий…
Хамгийн сүүлд эдний гаргасан We are the night цомогны бараг л бүх дуу нь аятайхан .
Түүн дотроос энэ Das Spiegel бүүр сайхан.

2. Lesbians on ecstasy - Party time
Лесби хүүхнүүдийн хамтлаг.
Гэхдээ дуу дуулахад ер нь тэр сексийн хандлага ч ямар хамаа байхав.

3. The Linn Youki Project - No Eres Tu A Quien Busco?
Их хөөрхөн Инди хамтлаг. Хэл нь ойлгогдохгүй тусмаа гоё сонсогдоод байдын


4. Radiohead - In Rainbows - Weird Fishes/Arpeggi
Эдгээр аваргуудын сүүлийн энэ цомог таалагдсаан.
Аан, бас анх удаагаа цомогоо шууд нэтээр худалдаалж эхэлсэн зоригтой хамтлаг.

5. Decompopsure - Who’s Side Are You On?
Чи ер нь ингэхэд хэний талд байнаа? Баавгайн талдуу, миний талд уу? гэдэг шиг…

6. The Good, The Bad & The Queen - The Good, The Bad & The Queen
Сайн, муу тэгээд хатан хаан… Хөөрхөн хамтлаг…

7. The Decembrist - O Valencia!
Хувьсгалч нэртэй хөөрхөн хамтлаг…

8. System of a down - Steal this album - Fuck the system
За миний бараг л All Time Favourite дуунуудын нэг дээ…

9. Bloohound gang - Fire water burn
Энэ ч бас ерөөсөө уйддаггүй дуунуудын маань нэг…
Дараа сарын жагсаалтын найдвартай дахиад зогсоно…

10. Keane - Under the irong sea - Hamburg song
Их сайхан хамтлаг… Сүүлийн энэ цомгоос энэ дуу их сайхан…

Бичсэн: orbinzoon | цаг: 15:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


2007-12-25-ний 21:48 цагт ( ) Friska ингэж хэлэв... | |
хитлистийг хараад гэнэт ухаан орж 8 сараас хойш анх удаагаа сонсож буй зүйлсээ шинэчлэв, keane, radiohead, chemical brothers таалагдлаа, +turin brakes-fire on dark cowboy


2007-12-25-ний 21:28 цагт ( ) хундага ингэж хэлэв... | |
өнөөдрийн маньд лав:

1. The Chemical brothers - We are the night - Das Spiegel
9. Bloohound gang - Fire water burn
10. Keane - Under the irong sea - Hamburg song

таалагдав.

кккк бүгдийг нь зэрэг зэрэг дуулуулж үзлээ. хүүхдүүд их хөөрхөн дуулж байдаг шүү.


2007-12-23-ний 17:12 цагт ( ) lobe22 ингэж хэлэв... | |
Орбинзооны хитээр хэсэг амьсгаллаа. Таалагдлаа.
Өө нэг асуулт. Хаанаас энэ цомгыг худалдаж авах у?. tongue


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax