2007-12-14
Бурханд хэлэх зөвлөгөө
Бурханд хэлэх зөвлөгөө

Чи хийсэн кино бvхэнд нэжгээд МӨНГӨ vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн vгтэй киног хvмvvс мөн ч их vзэж байна

Чи зохиосон дуу бvхэнд нэжгээд ХАЙР гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн vгтэй дууг хvмvvс хамгийн их сонсож байна

Чи гаргасан зарлал бvхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хvмvvсийг их залхааж байна

Чи шилжилтийн vед бvгд ЗОВОХ ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн vе нь юм байлгvй, бvгд л зовж байна

Чи бичиж байгаа ном бvхэнд ЖАРГАЛ гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн vгтэй номыг хvмvvс жигтэйхэн их уншиж байна

Чи зохиосон хөгжим бvхэнд О ля ля гэсэн номыг хvмvvс аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хvмvvст онцгой таалагдаж байна

Чи тамхины хайрцаг бvр дээр ХОРТОЙ гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хvмvvс хамгийн их татаж байна

Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хvмvvс шил шилээр нь ууж

Чиний хэлсэн бvхнийг чинь БУРХАН гуай бид бvгдийг биелvvлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: -Чи битгий хуц!

Галсансүх
Бичсэн: orbinzoon | цаг: 17:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax