2007-12-16
Эмгэнэлтэй өдөр

Монголын хэвлэл мэдээллийн салбарын нэгэн их хүн хорвоогоос оджээ, урьд шөнө.
Гэнэт зүрх нь хаагдаж нас барсан гэнэ.

Тэрээр ямархуу сайн сэтгүүлч, зохион байгуулагч, бизнесмэн байсныг тэртээ тэргүй бүгд мэдэх байх.
Харин интернетийн салбарт түүний оруулсан гавъяаг сайн анзаараагүй байж магад.

Монголын сонингууд дундаас хамгийн анхны байнгын тогтмол ажиллагаатай өөрийн вэб сайтаа босгосон хүн. Бид монголмедиа, сонин.мн сайтыг анх ажиллуулж байх үед тэрээр интернет дэх мэдээллийн орон зайг бусад эрхлэгчдээсээ хамгийн түрүүнд мэдэрч өөрийн сайттай болж чадсан.

Өнөөдөр интернэтэд хамг...
бичсэн: orbinzoon | цаг: 16:15 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2007-12-15
Хүлээнэ гэдэг...
Хүн төрөлхтөний хамаг нандин чанар нь хүлээх, итгэх, найдах гуравт оршдог гэж "Монте Кристо гүн" зохиолд гардаг.

Түүнийг хүлээх тусам сэтгэлд онцгой мэдрэмж төрөх юм.
Хэзээ нэгэн өдөр гэнэт гараад ирэх байх гэдэгт ч итгэнэ.
Магадгүй тэр өдөр нь өнөөдөр ч байж магадгүй гэж найдах юм.

Тэгэхээр тэр нандин чанар гээгдчээгүй л байгаам байна....
бичсэн: orbinzoon | цаг: 16:47 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2007-12-14
Зүгээр л нэг амьдрах юмсан
Энэ бүх заваан улс төр, атаа жөтөө, бухимдал, худал хуурмаг, агаарын бохирдол энэ тэрийг мартаад утсаа салгаад хөдөө очоод гэр бариад зүгээр л нэг амьдрах юмсан.


Зүгээр л нэг амьдрах юмсан
Зvлгэн дээр гэрээ бариад . . .
Зvv утас нийлvvлэн хvvдээ дээл оёж
Амрагаа хvлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зvгээр л нэг амьдрах юмсан

Ц.Хулан
...
2007-12-14
Ганцаараа арал дээр
Ганцаараа арал дээр байсан үед сонин байжээ.
Галсаа маань энэ тухай:

ХҮҮХЭН ХҮН ГЭДЭГ БОЛ ЗАГАС ЮМ
ХАРИН БИ БОЛ ЗАГАСЧИН ЮМ
----ҮМХЭЖ БАЙНА УУ?
----ҮМХЭХГҮЙ БАЙНА АА
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ АРАЛ ЮМ
АЙ ДАА БИ БОЛ АЯЛАГЧ ЮМ
----ГАНЦААРАА АЯЛАХ ХЭЦҮҮ БАЙНА УУ?
----ГАНЦААРДАХГҮЙ ХЭЦҮҮ ЮМ.
МӨНГӨ ГЭДЭГ БОЛ БУДАА ЮМ
МИНИЙ БИЕ БОЛ ТАГТАА ЮМ
----ТОНШИХ БУДАА ХЭРЭГТЭЙ ЮУ?
----ӨГӨӨД ҮЗ Л ДЭЭ
НАЙРАГ ГЭДЭГ БОЛ ОНГОД ЮМ
НААД БИЧЭЭЧ НЬ БОЛ БИ ЮМ
----ОНГОД ОРЖ БАЙНА УУ?
----ОНГОД АМРААХГҮЙ ЮМ
ҮХЭЛ ГЭДЭГ БОЛ ТЭНГЭР ЮМ
ҮҮРИЙН ЦОЛМОН БОЛ БИ ЮМ
----ХАРВААГҮЙЛ БАЙНА УУ?
----...
бичсэн: orbinzoon | цаг: 17:07 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2007-12-14
Бурханд хэлэх зөвлөгөө
Бурханд хэлэх зөвлөгөө

Чи хийсэн кино бvхэнд нэжгээд МӨНГӨ vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн vгтэй киног хvмvvс мөн ч их vзэж байна

Чи зохиосон дуу бvхэнд нэжгээд ХАЙР гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн vгтэй дууг хvмvvс хамгийн их сонсож байна

Чи гаргасан зарлал бvхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хvмvvсийг их залхааж байна

Чи шилжилтийн vед бvгд ЗОВОХ ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн vе нь юм байлгvй, бvгд л зовж байна

Чи бичиж байгаа ...
бичсэн: orbinzoon | цаг: 17:00 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2007-12-14
Бурхан садист
Бурхан садист, эсвэл садист байж болзошгүй. Яагаад? Тэр үй олон хүмүүсийн зовлонг мэддэг. Амьдрах гэж тэд нулимсан далай, цусан намаг үүсгэж, яс махандаа тултал зүтгэсэнийг тэр зүгээр хараад л сууж байсан. Тэглээ гээд хуруугаа ч хөдөлгөөгүй. Ер нь бурхан хэнийг юунаас аварсан юм бэ?

Бурхан хайр гэж юу болохыг мэдэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Хэзээ, хаана, юу болохыг урьдчилан мэддэг хэрнээ тэр их зовлон, тэр их уй гашуу, тэр их баяр жаргалыг хэдэн сая жилээр зүгээр л хараад сууж байсан. Хэдэн үеэрээ түүнээс эмээж, хэдэн үеэрээ түүнд мөргөж, нүгэл үйлдэж, нүглээ цайруулж ирсэн. Төр...
бичсэн: orbinzoon | цаг: 16:58 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2007-12-14
Хундагыг анх хараад төрсөн сэтгэгдэл
Lemons-ийн Будийг анх хараад төрсөн сэтгэгдэл гэж хөөрхөн дуу байдаг.
Хундага доорх дуун лугаа адил санагдах үест сэтгэл бадрана.

бичсэн: orbinzoon | цаг: 15:18 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2007-12-14
Анхны бичлэг... анхны үнсэлт

Анхны бичлэгээ хийх үест анхны үнсэлтээ санах гэж оролдлоо...
Орцныхоо доод давхарын харанхуйд 1 давхрыхаа охиныг үнссэн юм байна.
4 дүгээр анги.
бичсэн: orbinzoon | цаг: 14:45 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих